Монголын Волейболын Холбоо шинэ оны босгон дээр 2020 оны ШИЛДЭГ-үүдээ шалгарууллаа.

1. Шилдэг эмэгтэй тамирчин : С. Нарангуа. /Өсвөрийн УАШТ-нд алтан медаль, тэгш тоглогч, Идэрчүүдийн УАШТ-нд алтан медаль, тэгш тоглогч, Залуучуудын УАШТ-нд мөнгөн медаль /.

2. Шилдэг эрэгтэй тамирчин : Т. Хангал. Идэрчүүдийн УАШТ-нд алтан медаль, тэгш тоглогч, Насанд хүрэгчдийн УАШТ-нд алтан медаль, тэгш тоглогч /

3. Шилдэг дасгалжуулагч :С. Дэлгэрмаа. /Өсвөрийн УАШТ-нд алтан медаль, Идэрчүүдийн УАШТ-нд алтан медаль, шилдэг дасгалжуулагч, Залуучуудын УАШТ-нд мөнгөн медаль, Насанд хүрэгчдийн УАШТ-нд мөнгөн медаль /.

4. Шилдэг шүүгч :Ц. Алтанбулаг /2020 онд зохион байгуулагдсан 5 тэмцээнийг амжилттай шүүн явуулсан /.

Шилдэгээр шалгарсан шүүгч, дасгалжуулагч, тамирчиддаа спортын өндөр амжилт хүсье.

MNB Мэдээ

ЗАЛУУЧУУДЫН УЛСЫН АВАРГУУД ТОДОРЛОО

Энэ жилийн залуучуудын улсын аварга шалгаруулах “Хобби кап” тэмцээн 2020.11.02-08-нд “Амгалан” дулааны станц ХХК-ий спорт танхимд боллоо. 21 багийн (Эр-12, Эм-9) 250 гаруй тамирчин 7 өдрийн турш өрсөлдөж, 54 тоглолтын дараа шилдгүүд тодорлоо.
Эмэгтэйчүүдийн медалийн эзэд:
1. Жан Жи Хун эзэнтэй, ОУХМ Б.Хэрлэн ахлах дасгалжуулагчтай, С.Булгантамир ахлагчтай “Аминбүрд” ТББ “Энагурэ” баг алтан медаль
2. Бригадийн генерал Х.Лхагвасүрэн эзэнтэй, С.Дэлгэрмаа ахлах дасгажлуулагчтай, Б.Баярсайхан туслах дасгалжуулагчтай, Т.Ундармаа ахлагчтай Хилийн цэргийн 0208-р тусгай салбар “Хилчин Хомын Тал” баг мөнгөн медаль
3. Ж.Наранбаатар эзэнтэй, Р.Хангай ахлах дасгалжуулагчтай, Б.Ану ахлагчтай “Хобби Центр” ХХК “Хобби-Эйс” баг хүрэл медаль хүртлээ.
Эрэгтэйчүүдийн медалийн эзэд:
1. ОУХМ А.Мөнхбаяр ахлах дасгалжуулагчтай, Б.Мөнхсайхан ахлагчтай Хилийн 0208-р тусгай салбар, “Алтайн Барс” клубийн “Хилчин Алтайн Барс” баг алтан медаль
2. ОУХМ Л.Баатархүрээ ахлах дасгалжуулагчтай, С.Нямсүх ахлагчтай “Хасу Мегаватт” ХХК “Замчин Хасу Мегастарс” баг мөнгөн медаль
3. Д.Өлзийнхутаг ахлах дасгалжуулагчтай, Б.Төгөлдөр ахлагчтай “Монголросцветмет” ТӨҮГ “Уурхайчин” баг хүрэл медаль хүртлээ.
Шилдэг хамгаалагч:
М.Энхтуул (Хилчин)
С.Анх-Эрдэнэ (Уурхайчин)
Шилдэг холбогч:
Д.Анужин (Энагурэ)
М.Мөнхсайхан (Хилчин Алтайн Барс)
Шилдэг довтлогч:
Н.Номин (Хобби-Эйс)
С.Нямсүх (Замчин Хасу Мегастарс)
Шилдэг тэгш тоглогч:
С.Булгантамир (Энагурэ)
Б.Мөнхсайхан (Хилчин Алтайн Барс)
Шилдэг дасгалжуулагч:
Б.Хэрлэн (Энагурэ)
А.Мөнхбаяр (Хилчин Алтайн Барс)
Шилдэг Шүүгч: Г.Ууганчимэг
Хамтран ажилласан:
Hobby Ace Volleyball club
Torguud Delguur
Mikasa Mongolia
Амгалан дулааны станц ХХК

Залуучуудын УАШТ-ий техникийн зөвлөгөөн боллоо

2020 оны залуучуудын Улсын аварга шалгаруулах “Хобби кап” тэмцээний техникийн зөвлөгөөн Олимпийн хорооны байранд зохион байгуулагдлаа. Энэ жилийн УАШТ-ий тоглолтууд Амгалан дулааны станцын спорт зааланд 11 дүгээр сарын 2-ноос 8-ны өдрүүдэд явагдах юм. Тэмцээнд эрэгтэй 12, эмэгтэй 9 баг тус тус 2 хэсэгт хуваагдан өрсөлдөнө.

Залуучуудын УАШТ-ий хүрээнд нийт 54 тоглолт явагдана.

ЭНД ДАРЖ ТЭМЦЭЭНИЙ ХУУДСАНД ЗОЧЛОХ

Өсвөрийн УАШТ амжилттай өндөрлөлөө

2020 оны өсвөрийн Улсын аварга шалгаруулах тэмцээн Завхан аймгийн төв Улиастай хотноо эхлэхэд бэлэн болоод байна. Тэмцээнд нийт 65 баг, үүнд хөвгүүдийн 30, охидын 35 багийн 700 орчим өсвөрийн тамирчид 18 аймаг болон Улаанбаатар хотын дүүргүүдийг төлөөлөн оролцлоо.

Энэхүү Улсын аварга шалгаруулах тэмцээнийг Монголын волейболын холбоо, Завхан аймгийн Засаг даргын тамгын газар, Биеийн тамир, спортын газар, мөн тус аймгийн волейболын холбоо хамтран зохион байгуулсан юм.

Өсвөрийн УАШТ хоёр дахь өдрөө үргэлжилж байна

Завхан аймгийн төв Улиастай хотноо 2020 оны Өсвөрийн УАШТ-ий хоёр дахь өдрийн тоглолтууд явагдлаа. Маргааш эхний шатны хэсгийн тоглолтууд өндөрлөх юм.

Хөвгүүдийн өнөөдрийн хэсгийн тоглолтын дараах байдлаар

А – Баянгол дүүрэг (2 хожил)

В – Баянхонгор аймаг (2 хожил)

C – Завхан Титанс, Зүүнхараа Ноён (тус тус 2 хожил)

D – Сэлэнгэ Зүүнхараа, Хэнтий Дэлхийн зөн (тус тус 2 хожил)

E – Дархан Эрэл-1, Дорнод (тус тус 1 хожил)

F – Говьсүмбэр (2 хожил)

G – БЗД Уурхайчин-21, Төв Заамар (тус тус 2 хожил)

H – МХЗ Залуу Монгол, Өмнөговь 7-р сургууль (тус тус 1 хожил) – багууд өөрсдийн хэсгээ тэргүүлж байна.

 

Харин Охидын өнөөдрийн хэсгийн тоглолтын дараах байдлаар

А – Ховд, Баянхонгор (тус тус 2 хожил)

В – Говь-Алтай, Завхан Орем (тус тус 2 хожил)

C – Хэнтий Дэлхийн зөн (2 хожил)

D – Хилчин Хомын тал (3 хожил)

E – Сэлэнгэ Зүүнхараа (3 хожил)

F – Баянгол (2 хожил)

G – Говь-Алтай Бату Тэмүүлэл (2 хожил)

H – Дундговь-1 (3 хожил) – багууд өөрсдийн хэсгээ тэргүүлж байна.

Тэмцээнийг Завхан аймгийн 2 телевиз ДДиш болон Монголын волейболын холбооны ФБ хуудсаар шууд дамжуулж байна.

ТЭМЦЭЭНИЙ ХУУДСАНД ОЧИХ

 

 

 

Өсвөрийн УАШТ-ий эхний өдрийн тоглолтууд өндөрлөлөө

Завхан аймгийн Улиастай хотноо өнөөдөр эхэлсэн 2020 оны өсвөр үеийн УАШТ-ий эхний өдрийн тоглолтууд амжилттай явагдлаа.
Тэмцээнд оролцож буй хөвгүүдийн 30, охидын 35 баг тус тус A-H гэсэн 8 хэсэгт хуваагдан эхний шатанд өрсөлдөж байна. Өнөөдөр хөвгүүдийн багууд хэсгийн тус бүр нэг тоглолт хийсэн бол охидын 5 багтай хэсэгт орсон багууд 2 тоглолт тоглолоо. Охидын B, D, H хэсэгт хамгийн олон буюу тус бүр 5 баг өрсөлдөж байгаа бөгөөд В хэсэгт Говь-Алтай аймгийн баг, D хэсэгт “Хилчин Хомын тал” баг, H хэсэгт Орхон, Дундговь аймгийн багууд тус тус 2 хожоод байна. Маргааш хэсгийн тоглолтууд үргэлжлэн явагдана.

Өсвөрийн УАШТ эхэллээ

2020 оны өсвөрийн Улсын аварга шалгаруулах тэмцээн Завхан аймгийн төв Улиастай хотноо эхлэхэд бэлэн болоод байна. Тэмцээнд нийт 65 баг, үүнд хөвгүүдийн 30, охидын 35 баг өрсөлдөхөөр Завхан аймагт хүрэлцэн ирж бүртгүүллээ. 18 аймаг болон Улаанбаатар хотын дүүргүүдийг төлөөлөн 700 орчим өсвөрийн тамирчид оролцож байна.

Энэхүү Улсын аварга шалгаруулах тэмцээнийг Монголын волейболын холбоо, Завхан аймгийн Засаг даргын тамгын газар, Биеийн тамир, спортын газар, мөн тус аймгийн волейболын холбоо хамтран зохион байгуулж байна. Маргааш эхлэх хэсгийн тоглолтууд 4 зааланд зэрэг явагдах бөгөөд Завхан аймгийн 2 телевиз DDish 928,929-р сувгаар орон даяар шууд дамжуулна. Мөн Монголын волейболын холбооны Facebook хуудсаар шууд (live) дамжуулах юм.

ТЭМЦЭЭНИЙ ХУВААРЬ

Идэрчүүдийн УАШТ амжилттай өндөрлөлөө

Идэрчүүдийн УАШТ 9-р сарын 24-30-нд БУСО, СТО-д амжилттай зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа. Эрэгтэй 24 баг өрсөлдсөнөөс дараах баг тамирчид шилдгүүдээр тодорлоо.
1. Ноён Натурмед
2. Уурхайчин-21
3. Сэлэнгэ
Шилдэг тэгш тоглогч – Т.Хангал
Шилдэг холбогч – Б.Төгөлдөр
Шилдэг довтлогч – С.Маргад
Шилдэг хамгаалагч – С.Анх-Эрдэнэ
Харин эмэгтэй 21 баг өрсөлдсөнөөс дараах баг тамирчид шилдгүүдээр тодорлоо.
1. Хилчин
2. Тэнүүн-Огоо 50
3. Говь-Алтай
Шилдэг тэгш тоглогч – С.Нарангуа
Шилдэг холбогч – Д.Намуун
Шилдэг довтлогч – С.Насанжаргал
Шилдэг хамгаалагч – С.Ариунжаргал

Аваргын төлөө тоглолтууд маш ширүүн өрсөлдөөнтэй болж, тоглолт бүр 5 ээлж үргэлжиллээ. Натурмед Ноён, Хилчин багууд өрсөлдөгчдөө буулган авч 2020 оны Идэрчүүдийн аварга багуудаар шалгарч байна. Мөнгөн медалийн эздээр эрэгтэйчүүдээс Уурхайчин-21, харин эмэгтэйчүүдээс Тэнүүн-Огоо клубын багууд тодорсон бол Өмнөговь аймгийн багийг 3:0 харьцаатай хожсон Сэлэнгийн аймгийн хөвгүүдийн баг, Дундговь аймгийн багийг 3:1 харьцаатай хожсон Говь-Алтай аймгийн охидын шигшээ багууд тус тус хүрэл медалийн эзэд боллоо.

Идэрчүүдийн УАШТ-д нийт 122 тоглолт явагдснаас тэмцээний 1-р шатанд 42, 2-р шатанд 48, шилдэг 8 буюу 3-р шатанд 24, хагас шигшээ 4, шигшээ 4 тоглолт явагдсан байна. Бүх тоглолтын дэлгэрэнгүй үр дүнтэй ТЭМЦЭЭНИЙ ХУУДАСНААС танилцана уу.