1. Монголын Волейболын Холбоо /цаашид МВХ гэнэ/ нь өөрийн оронд волейболын спортыг хөгжүүлэх зорилго бүхий волейбол сонирхогч, дэмжигчдийг нэгтгэсэн “Нийгэмд үйлчилдэг” төрийн бус байгууллага мөн.
2. Холбоо нь волейболын спортыг сурталчилж, хичээллэгчдийн хүрээг өргөжүүлэх, волейболын материаллаг бааз, боловсон хүчний хангамж, бэлтгэл сургалтыг сайжруулах, өндөр ур чадвартай тамирчид бэлтгэхийг зохион байгуулах замаар үндсэн зорилгоо хэрэгжүүлнэ.
3. Олимпийн хөдөлгөөнийг дэмжиж, олон улс, тивийн болон волейболын үндэсний Холбоодтой хамтын ажиллагааны идэвхтэй үйл ажиллагаа явуулж тэдний дэмжлэг туслалцааг авна.
4. Монголын Bолейболын Холбоо нь Монголын Үндэсний Олимпийн Хорооны бүрэлдэхүүн хэсэг бөгөөд олон улс, тивийн волейболын холбоодын өмнө өөрийн орныг төлөөлөх эрхийг эдэлж, эх орноо болон волейболын спортоо олон улсад сурталчилна.
5. Холбоо үйл ажиллагаандаа Монгол улсын хууль тогтоомж, энэхүү дүрмийг удирдлага болгоно.
6. Холбооны үйл ажиллагаа ил тод, бие даасан байна.
7. Монголын Bолейболын Холбооны бүх шатны гишүүн байгууллага нь тус холбооны үйл ажиллагааны үндсэн чиглэл, дүрмийг удирдлага болгон ажиллана.
8. Холбоо нь хуулийн этгээд бөгөөд өөрийн билэг тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас, гишүүдийн үнэмлэх, энгэрийн тэмдэг болон төрийн бус байгууллагын тамга тэмдэгтэй байна.
9. Монголын Bолейболын Холбоо нь Олон улс, тивийн волейболын холбооны гишүүн байна.
10. Монголын Bолейболын Холбоо өөрийн гишүүдтэй байна. Энэхүү дүрмийг хүлээн зөвшөөрсөн волейбол сонирхогч, дэмжигч Монгол улсын харьяат ба гадаадын харьяат иргэд, байгууллага, хамт олон Монголын Bолейболын Холбооны гишүүн байж болно.
11. Холбооны үүрэг зорилтыг хэрэгжүүлэхэд онцгой туслалцаа үзүүлсэн холбооны гишүүн, гадаад дотоодын иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг холбооны хүндэт гишүүнээр сонгож болно. Хүндэт гишүүнээр сонгох журмыг Удирдах Зөвлөл шийдвэрлэнэ.
12. Холбоо нь үйл ажиллагаагаа сурталчлан таниулах хэвлэлтэй байж болно.