Өсвөрийн УАШТ эхэллээ

2020 оны өсвөрийн Улсын аварга шалгаруулах тэмцээн Завхан аймгийн төв Улиастай хотноо эхлэхэд бэлэн болоод байна. Тэмцээнд нийт 65 баг, үүнд хөвгүүдийн 30, охидын 35 баг өрсөлдөхөөр Завхан аймагт хүрэлцэн ирж бүртгүүллээ. 18 аймаг болон Улаанбаатар хотын дүүргүүдийг төлөөлөн 700 орчим өсвөрийн тамирчид оролцож байна.

Энэхүү Улсын аварга шалгаруулах тэмцээнийг Монголын волейболын холбоо, Завхан аймгийн Засаг даргын тамгын газар, Биеийн тамир, спортын газар, мөн тус аймгийн волейболын холбоо хамтран зохион байгуулж байна. Маргааш эхлэх хэсгийн тоглолтууд 4 зааланд зэрэг явагдах бөгөөд Завхан аймгийн 2 телевиз DDish 928,929-р сувгаар орон даяар шууд дамжуулна. Мөн Монголын волейболын холбооны Facebook хуудсаар шууд (live) дамжуулах юм.

ТЭМЦЭЭНИЙ ХУВААРЬ

Сэтгэгдэл үлдээх