Өсвөрийн УАШТ-ий эхний өдрийн тоглолтууд өндөрлөлөө

Завхан аймгийн Улиастай хотноо өнөөдөр эхэлсэн 2020 оны өсвөр үеийн УАШТ-ий эхний өдрийн тоглолтууд амжилттай явагдлаа.
Тэмцээнд оролцож буй хөвгүүдийн 30, охидын 35 баг тус тус A-H гэсэн 8 хэсэгт хуваагдан эхний шатанд өрсөлдөж байна. Өнөөдөр хөвгүүдийн багууд хэсгийн тус бүр нэг тоглолт хийсэн бол охидын 5 багтай хэсэгт орсон багууд 2 тоглолт тоглолоо. Охидын B, D, H хэсэгт хамгийн олон буюу тус бүр 5 баг өрсөлдөж байгаа бөгөөд В хэсэгт Говь-Алтай аймгийн баг, D хэсэгт “Хилчин Хомын тал” баг, H хэсэгт Орхон, Дундговь аймгийн багууд тус тус 2 хожоод байна. Маргааш хэсгийн тоглолтууд үргэлжлэн явагдана.

Сэтгэгдэл үлдээх