2020 оны залуучуудын Улсын аварга шалгаруулах “Хобби кап” тэмцээний техникийн зөвлөгөөн Олимпийн хорооны байранд зохион байгуулагдлаа. Энэ жилийн УАШТ-ий тоглолтууд Амгалан дулааны станцын спорт зааланд 11 дүгээр сарын 2-ноос 8-ны өдрүүдэд явагдах юм. Тэмцээнд эрэгтэй 12, эмэгтэй 9 баг тус тус 2 хэсэгт хуваагдан өрсөлдөнө.
Залуучуудын УАШТ-ий хүрээнд нийт 54 тоглолт явагдана.